Монголын Үндэсний Бөхийн Холбооны Ээлжит “Их Эе” хурал 2022 оны дөрөвдүгээр сарын 9-ны бямба гарагт Монгол Бөхийн Өргөөнд болж өндөрлөлөө. Тус хурлаар үндэсний бөхийн дүрэм журам, цаашдын хэтийн төлөв байдлыг хэлэлцдэг билээ.
Хурлаар хэлэлцсэн саналуудаас төлөөлөгчдийн дунд маргаан дагуулсан асуудал нь хуучин “Цэцдийн зөвлөл”-ийг болиулж шинэ дүрмийн төслөөр “Тэргүүлэгчдийн зөвлөл” байгуулах гэх санал байсан юм.
Хуучин "Цэцдийн зөвлөл" 67 гишүүнтэй байсан бол шинэ "Тэргүүлэгчдийн зөвлөл" нь 25 хүнтэй байх юмсанж.
Дээрх маргаантай саналд Улсын аварга Ч.Санжаадамба дараах байр суурийг илэрхийлсэн юм.
Тэрбээр “Шинэ Төлөөлөгчдийн зөвлөл 25 хүнтэй байна гэлээ. Тус 25 төлөөлөгчдийн 13 нь хуралдаа ирлээ гэхэд тэд монгол бөхийн ирээдүй, даваа, унааг шийдэх юм уу. Хуучин Цэцдийн зөвлөлийн 67 гишүүн шийдэх үү, 13 хүн шийдэх үү сайн бодоорой. Өнөөдрийн хуралд ирсэн дийлэнх хүмүүс шинэ саналд гараа өргөж байх шиг байна. Гэтэл монгол бөхийн ялзрал эцэстээ тулчихсан шүү. Би та нараас таван төгрөг гуйгаагүй. Монгол бөхийг сайн, сайхан болгочих л доо. Энд орж ирсэн бүх гишүүд хайрцаганд орчихсон байна. Монгол бөхийнхөө төлөө үзэл бодлоо илэрхийлээч. Өнөөдрийн “Их Эе”-д үзэл бодлоо илэрхийлэх хүсэлтэй олон залуу бөхчүүд хаалганы гадна үлдсэн. Харин энд суудал бөглөсөн ямар ч саналаа хэлэхгүй, үзэл бодлоо илэрхийлэхгүй ирсэн хүмүүс олон байна.
Өнөөгийн Монгол бөхийн байр байдалд салхи оруулахгүй бол болохоо байчихсан юм байна. Цөөн хэдэн хүмүүс монгол бөхийн хувь заяаг шийдэх юм байна. Олон нийтэд зарлахад надтай нийлээд тэмцэх бөх байвал нийлээд тэмцье. Допингтой бөхчүүдийнхээ асуудлыг шийд. Тэднийг нууцлаад явж байгаа. Монгол бөхөд хайртай энэ олон залуусыг хайрлахгүй байна уу. Үе тэнгийнхээ зарим бөхчүүдэд нэрийг нь дурдаад нэг зүйл хэлчихье. Улсын заан М.Өсөхбаяр аа, Гарьд Ж.Бат-Эрдэнэ ээ монгол бөхийнхөө төлөө юм хийнэ шүү та нар” гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журм...
tentsver.mn | 12 цагийн өмнө
УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичг...
tentsver.mn | 12 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтын бүртгэл энэ долоо хоногт дуусна
tentsver.mn | 2024-04-22
Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Герм...
tentsver.mn | 2024-04-22
Өнөөдөр олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна
tentsver.mn | 2024-04-22
Орос гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн хэрг...
tentsver.mn | 2024-04-22
ДОРНОД, СҮХБААТАР АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРА...
tentsver.mn | 2024-04-22
Улаанбаатарт 6 хэм дулаан байна
tentsver.mn | 2024-04-22
Монгол хэл бичгийн дахин шалгалт наймдугаар сарын 17-нд болн...
tentsver.mn | 2024-04-19
Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайн 80 хувьд н...
tentsver.mn | 2024-04-19
Чөлөөт бөхийн Азийн бүсийн тэмцээн Киргизстаны Бишкек хотноо...
tentsver.mn | 2024-04-19
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ
tentsver.mn | 2024-04-19
Олимпын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
tentsver.mn | 2024-04-19