Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хилээр нэвтрүүлэхийг завджээ

Admin | 2022-08-02


   Монгол Улсын иргэн “Ч”, “Т” , “Ц” нар нь их хэмжээний алт, монетэн эдлэлийг Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн хяналтын бүсээр рентгенд шалгуулалгүйгээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ. Дээрх иргэд өчигдөр Турк улсаас ирсэн байна. Шалгалтын явцад дээрх этгээдүүд нь Турк улсаас урьд өмнө нь олон удаагийн үйлдлээр алт монетэн эдлэлийг оруулж байсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд нэг тэрбум орчим төгрөгийн үнэлгээтэй их хэмжээний алт монетен эдлэлийг хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)