
Өнөө маргаашдаа уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна. Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30 градус, бусад хэсгээр -21 градус, өдөртөө -8 градус хүйтэн байна.