
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.04.30) хуралдаанаар “Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Төслийн талаар Байнгын хорооны дарга Р.Сэддорж танилцуулахад, гишүүд асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Ингээд төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 69.2 хувийн саналаар дэмжсэн.
Байнгын хорооны тогтоолоор “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилт үр дүнтэй танилцаж санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамжийг баталсан юм.
Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, 9.6 дахь хэсэгт заасны дагуу бэлтгэж хэлэлцүүлэх, тогтоолын биелэлтийг 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахыг ажлын хэсэг үүрэг болгов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа
tentsver.mn | 5 цагийн өмнө






Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 ко...
tentsver.mn | 2025-04-29























