
Начин цолны хүндэтгэлийн барилдаан Бөхийн өргөөнд яг одоо болж байгаа билээ. Тус барилдааны нэгийн даваанд улсын арслан Р.Пүрэвдагвыг сумын заан Э.Дашдэмбэрэл давсан юм. Тэгвэл хоёрын даваанд тэрээр даян аварга Н.Батсуурийг өвдөг шороодуулж бөх сонирхогчдын анхаарлыг татаад байна. Учир нь саяхан сар шинийн барилдаанд аймгийн цолтой бөх түрүүлсэн бол энэ удаа сумын заан цолтой залуу бөх улсын том цолтнуудыг өвдөг шороодууллаа. Э.Дашдэмбэрэл нь Говь-Алтай аймгийн харьяат, "Хантайшир" дэвжээний залуу бөх ажээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ХУУЛИЙН ТӨСӨЛ ДЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО
tentsver.mn | 4 минутын өмнө

Улс төр
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн...
tentsver.mn | 21 минутын өмнө


























Эдийн засаг
Туул усан цогцолбор 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчи...
tentsver.mn | 2025-04-07


