
Улаанбаатар дахь “Русский Дом”-д өнгөрсөн бямба гаригт “Фронт Цэгмид” баримтат киноны нээлт боллоо. Энэ кино нь дэлхийн II дайны үед Монголын ард түмнээс Зөвлөлтөд туслах хөдөлгөөнд идэвхтэй оролцож тусламжийг хүлээлгэн өгсөн “фронт Цэгмид” нэрээр олноо танил болсон Сурэнхорын Цэгмидийн тухай. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат Сүрэнхорын Цэгмид гуай 19 настайдаа Зөвлөлтийн ард түмэнд туслах хөдөлгөөнд идэвхтэй оролцож явжээ.
Баримтат киногны найруулагчаар ОХУ-ын Буриадын Бүгд Найрамд Улсын Хоц Намсраеын нэрэмжит Буриад улсын драмын эрдмийн театрын уран сайханы удирдаач Олег Юмов ажилласан. “Фронт Цэгмид” киноны нээлтэнд Бүгд Найрамдах Буриад улсын тэргүүн Алексей Цыденов, Соёлын сайд Соёлмаа Дагаева нар оролцсон юм. Нээлтийн үер Соёлын сайд Соёлмаа Дагаевтай ярилцсаныг сонирхуулья. Дашрамд дурдахад Хоц Намсраевын нэрэмжит Буриад улсын драмын эрдмийн театр нь бас нэгэн ахмад дайчин, Халх голын дайнд оролцсон Цэрэнчимэд гуайн тухай “Тангараг” жүжигийг үзэгчдийн хүртээл болгосон юм.
-“Фронт Цэгмид” баримтат киног бүтээхэд Буриадын соёлын яам маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ талаар таниас тодруулах гэсэн юм
-Нэгдүгээдрт, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад Цэрэнчимэд гуайн тухай “Тангараг” жүжгийг Хоц Намсраеын нэрэмжит Буриад улсын драмын эрдмийн театрт тавьсан. Үүнийг мөн “Фронт Цэгмид” баримтат киног бүтээх зардлыг Буриадын соёлын яамнаас, өөрөөр хэлбэл Буриадын Засгийн газраас гаргасан. “Тангараг” жүжгийн зохиолыг бид нэлээд туршлагатай зохиолч Геннадий Башкуевиар бичүүлж, найруулагчаар нь Олег Юмов ажилласан. Эдгээр бүтээлүүдээр бидэнд өвөг дээдсээс уламжлагдан ирсэн дайчин чанарыг харуулах зорьсон. Түүнээс гадна киноны найруулагч Олег Юмов Монголд ажиллаж байсан, соёл,заншил, уламжлалыг маш сайн мэддэг хүн.
-Киноны нээлтэнд Дэлхийн II дайны үед Зөвлөлтийн дайчдад Монголын ард түмний тусламжийг хүргэсэн фронт Цэгмид, Халх голын дайнд оролцож явсан Цэрэнчимэд гуай нар оролцсон нь маш сонин үйл явдал болсон гэж бодож байна. Өөрөөр хэлбэл хоёр дайнд оролцсон ахмад дайчид оролцсон.
-Энэ киноны нээлт бол үнэхээр ер бусын үйл явдал байсан. Киноны нээлтэнд миний хажууд хоёр ер бусын хоёр хүн суусан. Энэ хоёр эрхэм хүн Орос, Монголын ард түмний найрамдалын бэлэгдэл, түүхэн үйл явдлын гэрчүүд. Нэг нь буюу “фронт Цэгид гуай” Дундговь аймгагт амьдардаг, Дэлхийн II дайнд оролцож явсан бол Цэрэнчимэд гуай Халх голын дайнд оролцсон. Тэд өчигдөр анх удаагаа уулзсан. Ц.Чимэдцэрэн гуай фронт Цэгмид гуатай танилцахаар энэ киноны нээлтэд хүрэлцэн ирсэн. Тэдний уулзаж байгааг харахад өөрийн эрхгүй сэтгэл маань хөдөлж нулмис гарсан. Чимэдцэрэн гуай фронт Цэгмидийг тэврээд үнсч, тэд бие биеийнхээ насыг асууж байсан. Энэ хоёр бол жинхэнэ баатарлаг монгол эмэгтэйчүүд төдийгүй манай хоёр ард түмний найрамдал, жинхэнэ монгол хүчирхэг эмэгтэйчүүд бөгөөд ялалтын бэлгэ тэмдэг.
-Монголын үзэгчид энэ баримтат киног хэрхэн хүлээж авав?
-Киног гарч байх үед бид үзэгчдийг ихэд ажигласан. Үзэгчдийн сэтгэл ихэд хөдөлсөн гэдэг нь мэдрэгдсэн. Зарим үед тэд баярлаж, инээж, заримдаа сэтгэл нь ихэд шаналж, заримдаа алга ташиж байсан. Өөрөөр хэлбэл кинонд гарч байгаа бүхэн тэдний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн гэсэн үг. Киног дууссаны дараа үзэгчид, тэрднудаа генерал цолтой батлан хамгаалахын зүтгэлтнүүд хүртэл фронт Цэгмид, Цэрэнчимэд гуай хоёртой гар барих гэж дугаарлаг зогссон байсан.
-Энэ бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэхэд нэлээд анхаарал хандуулан ажиллаж байгаа гэсэн?
-Тиймээ бид энэ киног Монголын Үндэсний телевиз болон бусад телевизүүдээр гаргахаар ярилцаж тохиролцсон байгаа.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Хүннү хотод шинээр байгуулах логистик, ХАБЭА-н талаар уулзаж...
tentsver.mn | 21 цагийн өмнө














Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 ко...
tentsver.mn | 2025-04-29
















Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13


















Хүний их эмч Э.ӨНӨРЖАРГАЛ: Тэмбүү тусахгүй байя гэвэл үнэнч...
tentsver.mn | 3 Жилийн өмнө

