Украины нийслэл Киев хотод гуравдугаар сарын 15-ны 20:00 цагаас гуравдугаар сарын 17-ны 07:00 цаг хүртэл хөл хорио тогтоож, тусгай үнэмлэхгүйгээр гадагш гарахыг нь хориглосон шийдвэр гаргаснаа Киев хотын дарга Виталий Кличко мэдэгдлээ.
В.Кличко хэлэхдээ, “Цэргийн командлалын шийдвэрийн дагуу гуравдугаар сарын 15-ны 20:00 цагаас Киев хотод хөл хорио тогтоолоо. Иргэд тусгай үнэмлэхгүй тохиолдолд гадагш гарахыг хориглоно. Харин хоргодох байранд хүрэхийн тулд гарч болно. Хөл хорио нь гуравдугаар сарын 17-ны өглөөний 07:00 цаг хүртэл хүчинтэй байна” хэмээн онлайн мэдэгдэлдээ онцлов.
Хөл хорио тогтоосон тул Киев хотын оршин суугчдыг хоёр өдрийн турш гэртээ байж, түгшүүрийн дохиогоор хоргодох байр луу очих бэлтгэлтэй байхыг анхааруулсан байна.
Эх сурвалж: Ria Novosti
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Онцгой байдлын алба хаагчдыг төрийн...
tentsver.mn | 2024-05-17
“Нээлттэй ирээдүй” арга хэмжээ Дархан, Эрдэнэт, Хөвсгөл айма...
tentsver.mn | 2024-05-16
Г.БАТМӨНХ: Энэ сард 200 гаруй сая төгрөгийн гурилын импортын...
tentsver.mn | 2024-05-16
Сэргээгдэх эрчим хүчний туршилт, судалгааны лаборатори байгу...
tentsver.mn | 2024-05-15
Women Owned: Олон улсад эмэгтэйчүүдийн бизнесийг хэрхэн дэмж...
tentsver.mn | 2024-05-14