АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден удахгүй Брюссельд хийх айлчлалынхаа дараа ОХУ-ын эсрэг тавьж буй хоригоо чангатгана. Энэ тухай түүний Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан мэдэгджээ.
"Ерөнхийлөгч Европын холбоотой хэлэлцсэний үндсэн дээр Оросын эсрэг тавих нэмэлт хоригоо тогтож, одоо хэрэгжүүлж буй хоригийг чангатгах чиглэлд анхаарна" хэмээн Салливан Цагаан ордонд хийлгэсэн хэвлэлийн хурлын үеэр хэлжээ. Өөрөөр хэлбэл Брюссельд хэлэлцээр явагдсаны дараа пүрэв гарагт шинэ хориг арга хэмжээг зарлах юм. Салливан шинэ хоригийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж, ОХУ-д туслах аливаа улс орны оролдлогыг таслан зогсооход чиглэнэ гэсэн товчхон тайлбар өглөө.
"Бид ОХУ-ын эдийн засагт хүчтэй дарамт үзүүлж чадсан. Хойшид үүнийг урт хугацаанд хадгалж, үр дүнг нэмэгдүүлэхийн тулд шинэ обьектуудыг хорионд нэмэх бодолтой" гэж Салливан нэмж хэлжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Онцгой байдлын алба хаагчдыг төрийн...
tentsver.mn | 2024-05-17
“Нээлттэй ирээдүй” арга хэмжээ Дархан, Эрдэнэт, Хөвсгөл айма...
tentsver.mn | 2024-05-16
Г.БАТМӨНХ: Энэ сард 200 гаруй сая төгрөгийн гурилын импортын...
tentsver.mn | 2024-05-16
Сэргээгдэх эрчим хүчний туршилт, судалгааны лаборатори байгу...
tentsver.mn | 2024-05-15
Women Owned: Олон улсад эмэгтэйчүүдийн бизнесийг хэрхэн дэмж...
tentsver.mn | 2024-05-14