Монгол Улсын филармонийн гоцлол дуучид болох гавьяат жүжигчин, Соёлын элч Э.Анхбаяр, соёлын тэргүүний ажилтан Д.Дүйнхоржав, Б.Дэлгэрбаяр нарын хамтарсан “Live concert” тоглолт энэ бямба гарагт тайзнаа мэндэлнэ. Дуурийн дуулаачийн ангийг төгссөн залуус Итали, Франц, Испани, Оросын алдарт бүтээлүүдээс түүвэрлэн хүргэж, сонгодог үдшийг утгаар нь бүрдүүлэхээр болжээ. Тодруулбал, Canto Della Terra, Mattinata зэрэг шилдэг бүтээлүүдийг Д.Дүйнхэржав үзэгчиддээ хүргэх бол, La Vie En Rose, Parlami d'amore, Champagne зэрэг дуунуудыг Э.Анхбаяр хүргэнэ. Дэлхийн театрын өдөрт зориулсан энэхүү тоглолтод Улсын филармонийн симфони найрал хөгжим, ерөнхий удирдаач Д.Нямдаш, Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Ө.Уянга нар оролцох бөгөөд тоглолт Улсын филармонийн концертын танхимд болно.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Онцгой байдлын алба хаагчдыг төрийн...
tentsver.mn | 2024-05-17
“Нээлттэй ирээдүй” арга хэмжээ Дархан, Эрдэнэт, Хөвсгөл айма...
tentsver.mn | 2024-05-16
Г.БАТМӨНХ: Энэ сард 200 гаруй сая төгрөгийн гурилын импортын...
tentsver.mn | 2024-05-16
Сэргээгдэх эрчим хүчний туршилт, судалгааны лаборатори байгу...
tentsver.mn | 2024-05-15
Women Owned: Олон улсад эмэгтэйчүүдийн бизнесийг хэрхэн дэмж...
tentsver.mn | 2024-05-14