“Miss Universe Mongolia 2022” тэмцээний бүртгэл дуусахад 4 хоног үлдлээ. Манай гарагийн хамгийн сайхан бүсгүйг шалгаруулах 71 дэх удаагийн “Miss Universe” тэмцээн ирэх арванхоёрдугаар сард зохион байгуулагдана. Тус тэмцээнд Монгол Улс 2018 оноос оролцож эхэлсэн бөгөөд цар тахлын нөхцөл байдлаас үүдэн хоёр жил завсарласны эцэст Үндэсний ялагч тодруулах тэмцээнийг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ. “Miss Universe Mongolia 2022” тэмцээнд өндөр, жин, размер үл харгалзан Монгол Улсын иргэн, 18-аас 28 хүртэлх насны, англи хэлний анхан ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй өөрийгөө хөгжүүлэх, сорих сонирхолтой бүх бүсгүй оролцох боломжтой.
Тэмцээний бүртгэл дөрөвдүгээр сарын 3-ны ням гараг хүртэл явагдах бөгөөд “Miss Universe Mongolia” албан ёсны Фэйсбүүк хуудсанд хандаж, онлайнаар бүртгүүлэх юм байна. 1.5 тэрбум үзэгчтэй, дэлхийд чансаагаараа тэргүүлдэг “Miss Universe” тэмцээнд Монгол Улсаас 2018 онд загвар өмсөгч Д.Долгион, 2019 онд мисс Б.Гүнзаяа нар оролцож байсан билээ. Тэдний амжилтыг ахиулах, олон улсын тавцанд танигдах, эх орноо сурталчлах гурав дахь монгол бүсгүй болох алтан боломжийг бүү алдаарай.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Онцгой байдлын алба хаагчдыг төрийн...
tentsver.mn | 2024-05-17
“Нээлттэй ирээдүй” арга хэмжээ Дархан, Эрдэнэт, Хөвсгөл айма...
tentsver.mn | 2024-05-16
Г.БАТМӨНХ: Энэ сард 200 гаруй сая төгрөгийн гурилын импортын...
tentsver.mn | 2024-05-16
Сэргээгдэх эрчим хүчний туршилт, судалгааны лаборатори байгу...
tentsver.mn | 2024-05-15
Women Owned: Олон улсад эмэгтэйчүүдийн бизнесийг хэрхэн дэмж...
tentsver.mn | 2024-05-14