
Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын байнгын хороодын дарга нар, Засгийн газрын гишүүд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, гишүүдэд үүрэг, чиглэл өглөө.
Тэрбээр “Бид өнөөдөр ниргэсэн хойно нь хашхирав гэдэг шиг л байдалтай байна. Миний бие хоёр удаа гадаад болон дотоод нөхцөл байдлын талаар ярьсан. Хүнсний аюулгүй байдал, зам тээвэр, бензин тос зэрэг тэдгээрт холбогдох асуудлуудад анхаарч ажиллах шаардлагатай байна гэж хэлсэн. Ажлаа сайн хий гэж сануулж хэлээд байхад тоохгүй явсаар өнөөдрийн нөхцөлд тулж ирлээ. УИХ, Засгийн газар ажлаа сайжруул, хурдан шуурхай арга хэмжээ ав, шаардлагатай гэж үзвэл төсвийн тодотгол хий. Сэтгэл, зориг гаргаж ажилла. Ард түмэнд нөхцөл байдлынхаа талаар үнэнг хэл. Чадах ажлаа хэл. Чадахгүйгээ ч бас хэл” гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл...
tentsver.mn | 13 минутын өмнө

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөл...
tentsver.mn | 15 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүү...
tentsver.mn | 16 минутын өмнө



























