
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулах талаар яриад эхэлжээ. Ингэхдээ ирэх сард нээлтээ хийх УИХ-ын намрын чуулганаар уг асуудлыг хэлэлцэх бололтой. Учир нь ам.долларын ханш өнөөдөр 3425 төгрөг хүрээд байна. Арилжааны банкууд их, бага хэмжээгээр ам.доллар гаргахаа зогсоожээ. Ам.долларын ханшийн өсөлтийг Төв банкнаас зохицуулах ёстой ч сүүлийн хэдэн сард ямар ч арга хэмжээ авч чадахгүй ийм өсөлтөд хүрээд байгаа. Энэ бол Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг ажлаас нь огцруулах хангалттай шалтгаан болно. Тэгээд ч улс орны эдийн засаг хүндэрч, инфляц тогтворгүй байгаа нь Монголбанкны бодлоготой шууд хамааралтай. Энэ бүхнийг зөв бодлогоор зохицуулж чадаагүй Төв банкны ерөнхийлөгчийг ажлаас нь огцруулах нь зүйн хэрэг. Гэхдээ УИХ-ын ээлжит чуулганаар хэрхэн шийдвэрлэхийг харах үлдлээ. Харин Монголбанкнаас одоогоор ямар нэг тайлбар мэдээлэл хийгээгүй байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГТ ДУЛААНААР ХАНГАХ АЛБ...
tentsver.mn | 2025-04-25





























Туул усан цогцолбор 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчи...
tentsver.mn | 2025-04-07
