Монголын нүүрсний экспортын 48 хувийг дангаар гаргадаг Шивээхүрэн боомтыг Хятадын Сэхэ боомттой холбох 7.1 км төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ. Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор тус боомтын экспортын нэвтрэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэж ачаа тээвэр 20 сая тн-д хүрэх боломжтой гэнэ. Энэхүү бүтээн байгуулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байна. Төслийг зургаан сарын хугацаанд хэрэгжүүлнэ. Бүс нутгаас олборлодог нүүрсийг зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд тулгуурлан цаг хугацаа, өртөг зардал хэмнэж, экспортын гол зах зээл рүү тээвэрлэх боломж бүрдэхээс гадна говийн бүс нутагт буй ашигт малтмалын ордуудын үнэлэмжийг өсгөж, эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ боломжууд нээгдэнэ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Замын хөдөлгөөнд оролцохдоо ачаа тээврийн битүүмжлэлээ шалга...
tentsver.mn | 9 цагийн өмнө
Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулг...
tentsver.mn | 13 цагийн өмнө
Сэргээгдэх эрчим хүчний туршилт, судалгааны лаборатори байгу...
tentsver.mn | 16 цагийн өмнө
Эмэгтэйчүүд улс төрөөс ангид байх хэрэгтэй гэх хэвшмэл ойлго...
tentsver.mn | 17 цагийн өмнө
Women Owned: Олон улсад эмэгтэйчүүдийн бизнесийг хэрхэн дэмж...
tentsver.mn | 2024-05-14