Энэ оны хагас жилийн "Банкны салбарын тойм” судалгааг Монголын банкны холбооноос танилцууллаа. Тодруулбал, банкны салбарын үзүүлэлт эхний хагас жилд тогтвортой, өсөлттэй, салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар нэмэгджээ. Үүнд цалин, тэтгэвэр болон хадгаламж барьцаалсан зээлийн үйлчилгээ түлхүү олгогджээ. Харин уул уурхай, худалдааны салбарт олгосон зээлийн хэмжээ буурсан байна. Холбооны зүгээс инфляцын өсөлт удааширч, төгрөгийн ханш чангарч байгаа онцлов.
Банк санхүүгийн академийн Гүйцэтгэх захирал Г.БУМЧИМЭГ: Эхний хагас жилд эдийн засгийн өсөлт 6.4 хувьтай гарсан. Оны эхнээс уул уурхайн салбар, түүнийг дагаад тээвэр, агуулахын салбарын сэргэлт харьцангуй хурдан байсан нь эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөлжээ. Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан ХАА-н салбар уналттай байна.
Төлбөрийн тэнцэл 474 сая ам.доллартой тэнцэх хэмжээний ашигтай гарсан. Экспортын үйл ажиллагаа эрчимжсэн нь төлбөрийн тэнцэл ашигтай гарахад чухал нөлөөтэй. Нөгөө талдаа импортын барааны үнэ буурч, импортын хэмжээ багассан нь төлбөрийн тэнцэлд эерэгээр нөлөөлнө. Төгрөгийн бодит ханш огцом чангарч манай улсын бараа бүтээгдэхүүн бусад улстай харьцуулахад үнэтэй болж байна. Цаашид "Оюу толгойн" гүнийн уурхайн олборлолт, түүхий эдийн бүтээгдэхүүний экспортын урсгал хэвийн явагдвал эдийн засгийн өсөлт үргэлжлэх хүлээлтийг бий болгож байна. Эдийн засгийн бусад салбаруудын сэргэлтийг хурдасгах, эдийн засгийн төрөлжүүлэхэд анхаарлаа хандуулахгүй бол БНХАУ-ын эдийн засагт гарч буй манай улсад ч нөлөөлж магадгүй.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
"Улаанбаатар марафон 2024"-ийн гүйлтийн замын маршрутыг тани...
tentsver.mn | 5 цагийн өмнө
“Нээлттэй ирээдүй” арга хэмжээ Дархан, Эрдэнэт, Хөвсгөл айма...
tentsver.mn | 5 цагийн өмнө
Г.БАТМӨНХ: Энэ сард 200 гаруй сая төгрөгийн гурилын импортын...
tentsver.mn | 12 цагийн өмнө
Сэргээгдэх эрчим хүчний туршилт, судалгааны лаборатори байгу...
tentsver.mn | 2024-05-15
Women Owned: Олон улсад эмэгтэйчүүдийн бизнесийг хэрхэн дэмж...
tentsver.mn | 2024-05-14
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Ц.ГАНЗОРИГ: Хоёр жилийн дараа анхны жуулчин Дани улсаас ирлэ...
tentsver.mn | 2 Жилийн өмнө