Л.Энх-Амгалан сайд багш нарыг “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэв

Admin | 2023-09-27


   Багш нар цалингаа нэмэхийг шаардаж хэвлэлийн хурал хийсэн билээ. Тодруулбал, Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийж цалинг 1000 ам.долларт хүргэхийг шаардсан. Улмаар ирэх аравдугаар сарын 5-д ажил хаялт зарлахаа мэдэгдсэн юм. Тэгвэл Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан байр сууриа ийнхүү илэрхийлжээ. Тэрбээр "Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг. Боловсролын салбарын ажилчдын цалин улсын төсөвт хязгаартай. Улсын төсвөөс нийт 19 их наяд төгрөгийг УИХ-аар баталдаг. Үүний 5 их наяд төгрөг нь цалин, тэтгэвэр. Үүнээс 1.1 их наяд төгрөг нь зөвхөн боловсролын салбарын ажилтны цалин. Бид эдийн засгаа хэд дахин өсгөж байж асуудлаа шийднэ. Тэрнээс хэн дуртай нь гарч ирээд багш нарын цалинг 1000 ам.долларт хүргэнэ гээд болчих асуудал биш. Ийм ид шидтэй илбэчин ч байхгүй" гэсэн юм.  

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)