
Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаараа эдийн засагчидтай уулзаж байна. Энэ үеэр МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал доктор, профессор Х.Цэвэлмаа байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "Эдийн засгийн өсөлтийг өрх рүү оруулах талаар ярьж байна. Гэтэл өрх өөрөө аж ахуй эрхлэх орчин бүрдээгүй байна. Бичил аж ахуй эрхлэх гэсэн зохицуулалт хуульд байвал иргэн баялаг бүтээгч болно. Өрхийн нэгдсэн кластерын бодлоготой болмоор байна. Өрсөлдөөний тухай хуульд бизнес хоорондын арилжааны зохицуулалт дутмаг байдаг. Эдгээрийг засаад явбал орон нутгийн хөгжилд ч нөлөөтэй. Бүс нутгийн бодлого өнөөдөр чухал байна. Гэтэл манай улсын Бүс нутгийн хөгжлийн бодлогын баримт бичгийн хугацаа 2020 онд дууссан. Татварын бодлого хуваарилалт бус зохицуулалтын үүрэгтэй байх ёстой. Өрхүүдийг үйлдвэрлэгч талаас нь харах цаг болсон" гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГТ ДУЛААНААР ХАНГАХ АЛБ...
tentsver.mn | 20 цагийн өмнө





























Туул усан цогцолбор 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчи...
tentsver.mn | 2025-04-07
