УБЦТС-ын баруун талын авто замыг хааж засвар, шинэчлэлт хийнэ

Admin | 2024-04-30


Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, УБЦТС-ын баруун талд Таван богд группийн уулзвараас Ривер стоун хотхоны уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэлтийн ажлыг тавдугаар сарын 3-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 5-ны өдрийн 08:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлт хийнэ. Тус ажлын хүрээнд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, тэгшилгээний үе болон асфальт бетоноор хучна. Мөн хэвтээ тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулна. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)