Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Зоан Хань Дамыг хүлээн авч уулзан, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Хоёр улсын дипломат харилцааны хүрээнд аялал жуулчлал, эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд бэхжиж, өргөжсөн. БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Зоан Хань Дам таныг Элчин сайдаар ажиллах хугацаанд хоёр талын харилцаа өргөжин хөгжиж, найрсаг харилцааны жишгийг тогтоосонд таатай байна. Эрхэм Элчин сайд танд хамтран ажилласанд талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье” гэв.
Ташрамд, Монгол Улс болон БНСВУ 1954 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ онд 70 жилийн ой тохиож буй. Мөн Улаанбаатар болон Ханой хотууд 1988 онд “Ах дүү хотуудын харилцаа тогтоох санамж бичиг”-ийг байгуулсан юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр ирэх онд ашиглалтад орно
tentsver.mn | 9 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай...
tentsver.mn | 10 цагийн өмнө
“Нээлттэй ирээдүй” арга хэмжээ Дархан, Эрдэнэт, Хөвсгөл айма...
tentsver.mn | 2024-05-16
Г.БАТМӨНХ: Энэ сард 200 гаруй сая төгрөгийн гурилын импортын...
tentsver.mn | 2024-05-16
Сэргээгдэх эрчим хүчний туршилт, судалгааны лаборатори байгу...
tentsver.mn | 2024-05-15
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 2 Жилийн өмнө
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 1 Жилийн өмнө