Бие даан нэр дэвшигч найман иргэний мөрийн хөтөлбөр хуульд нийцээгүй тул ҮАГ-аас дахин ирүүлэхийг зөвлөжээ

Admin | 2024-05-09


УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө ирүүлснээс 8-ынх нь мөрийн хөтөлбөр хуульд нийцээгүй тул зөрчлийг засварлан ирүүлэхийг аудитын байгууллагаас зөвлөжээ.

Тэдгээр бие даагч засварласан мөрийн хөтөлбөрөө энэ сарын 14-ний өдрийн дотор дахин хүргүүлэх юм. Үндэсний аудитын газраас бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт гаргасан аудитын дүгнэлтийг нэгтгэн, энэ сарын 24-ний дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)