
Стандарт, хэмжил зүйн салбарын өргөтгөсөн шуурхай хуралдааны үеэр газрын дарга С.Батбаатар аймгууд дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнүүдтэй цахимаар холбогдож, Бүсчилсэн хөгжлийн чуулга уулзалтын бэлтгэл ажилтай танилцаж, үүрэг чиглэл өглөө. Бүсчилсэн хөгжлийн зөвлөлдөх уулзалт Хангайн бүс Архангай аймгаас эхлэх бөгөөд Засгийн газрын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээр оролцож, бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг иргэд, олон нийтэд танилцуулах юм.
Шадар сайд С.Амарсайхан ”Орон нутагт болох энэхүү уулзалтыг өргөтгөсөн зөвлөгөөн хэмээн ойлгох хэрэгтэй. 2025 оныг Бүсчилсэн хөгжлийн үйл ажиллагааг бодитоор хэрэгжүүлсэн жил болно” хэмээн онцолсон билээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГТ ДУЛААНААР ХАНГАХ АЛБ...
tentsver.mn | 6 минутын өмнө



Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн...
tentsver.mn | 31 минутын өмнө


























Туул усан цогцолбор 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчи...
tentsver.mn | 2025-04-07
