
Хүүхдийн хөгжил, хамгааллын стандартчиллын (ТХ 46)-ны ээлжит хурал зургаадугаар сарын 18-ны өдөр боллоо. Энэ удаагийн хурлаар MNS...:2025, Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ. Нярай хүүхэд, хөхүүл ээжид зориулсан өрөө. Ерөнхий шаардлага, MNS...:2025, Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээ, түүнийг үзүүлэх байгууллагад тавих нийтлэг шаардлага стандартын төслүүдийг хэлэлцүүлэн дэмжлээ.
Түүнчлэн Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ. Нярай хүүхэд, хөхүүл ээжид зориулсан өрөө. Ерөнхий шаардлага стандартаар нийтийн үйлчилгээний газар болон албан газрын нярай хүүхэд, хөхүүл ээжид чиглэсэн үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага тогтоох бөгөөд олон нийтийн барилга, байгууламжийн эрүүл ахуйн шаардлага хангасан, үйлчлүүлэгч чөлөөтэй ашиглах боломжтой нярай хүүхэд, хөхүүл ээжийн өрөөг төлөвлөх, зураг төсөл боловсруулах, хүн амын амьдрах аюулгүй, тав тухтай, ажиллаж амьдрахад ээлтэй орчин бүрдүүлэх, эх хүүхдийн эрхийг хамгаалах, хөхөөр хооллолтыг дэмжих замаар эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, байгаль орчныг бохирдлоос хамгаалахад чиглэх юм.
Дашрамд дурдахад Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээ, түүнийг үзүүлэх байгууллагад тавих нийтлэг шаардлага стандартыг баталснаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа эрхэлж буй өмчийн бүх хэлбэрийн байгууллагад мөрдөн, хэрэглэх боломж бүрдэж байна.