
Нийслэлийн Засаг даргын нэрэмжит гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг Дулаанаар хангах албанд /Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК/ зохион байгууллаа. Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга бөгөөд Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Батбаяраар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллалаа.
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, (Дулаанаар хангах алба)-ны гамшгаас хамгаалах төлөвлөлт, хүн хүч, техник, багаж хэрэгслийн бэлтгэл бэлэн байдал, ажилтан албан хаагчдын гамшгаас хамгаалах мэдлэг, ур чадварыг харгалзан үзүүлэлт бүрээр үнэлсэн юм.
“Нийслэлийн Засаг даргын нэрэмжит гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт Дулаанаар хангах албанд /Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК/ Маш сайн” үнэлгээтэй дүгнэгдлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГТ ДУЛААНААР ХАНГАХ АЛБ...
tentsver.mn | 6 цагийн өмнө





























Туул усан цогцолбор 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчи...
tentsver.mn | 2025-04-07
