
Ерөнхий сайдын дэргэдэх ЭЗХЗ-ийн ээлжит хурлаар “Худалдан авах ажиллагааны хуулийн” төслийг танилцуулав. Төслийн үзэл баримтлалыг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулсан бөгөөд шинэ хууль нь одоогийн “бага үнэ – чанаргүй гүйцэтгэл” гэх буруу тогтолцоог халж, чанарт суурилсан шалгуур, нийгэм, байгаль орчны нөлөөлөл, технологийн үр ашиг зэрэг шалгуурыг урьтал болгохоор тусгажээ.
Түүнчлэн:
10 тэрбум төгрөг хүртэлх төсөвт өртөгтэй тендерт баталгаа шаардахгүй,
Төр мэдээллийг иргэдээс шаардах бус, өөрөө бүрдүүлнэ,
Цахим систем, хиймэл оюун ухаан (AI) ашиглан худалдан авалтыг явуулна,
Шүүхийн маргааныг хараат бус, олон улсын жишиг бүхий зөвлөл олонхын зарчмаар шийдвэрлэхээр тусгасан байна.
Хуралдаанд оролцогчдын байр суурь:
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од: Хувийн хэвшлийн саналыг тусгасанд талархаж, цахим худалдан авалтыг илүү боловсронгуй болгох шаардлагатайг дурдав. Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай: Эх оронч худалдан авалтыг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулах зохицуулалт хэрэгтэй гэв. “Шунхлай холдинг” ХХК-ийн Ерөнхийлөгч П.Батсайхан: Мега төслийн өртгийн босго болох 36 сая ам.долларын хэмжээг эргэн харах саналыг дэвшүүлэв.“Монголын эдийн засгийн форум" ТББ-ын тэргүүн Ч.Ганхуяг: Мэргэжлийн холбоод, ТББ оруулах юм бол маргаан багасах боломжтой. Маргаан таслах асуудалд нэмж бүтэц бий болгохоос илүү арбитрын зөвлөлөөр ордог болох, энэ механизмыг явуулж эхэлбэл хугацаа болоод зардал буух боломжтой гэх саналыг дэвшүүлэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
БАНГЛАДЕШ УЛСЫН СОНГУУЛИЙН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАВ
tentsver.mn | 7 цагийн өмнө






Хүннү хотод шинээр байгуулах логистик, ХАБЭА-н талаар уулзаж...
tentsver.mn | 2025-05-04














Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 ко...
tentsver.mn | 2025-04-29









