Нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно

Admin | 8 цагийн өмнө


Өнгөрсөн хоногт: Баруун аймгуудын зарим нутгаар 8-15м/сек салхитай. Архангай, Булган, Баянхонгор, Говьсүмбэр Дорнод, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, аймгууд мөн Улаанбаатар хот орчмоор  бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй. Бусад хэсгээр үүлэрхэг. Төвийн аймгуудын баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, хүчтэй салхилна. Ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар +4…+9 градус, Говь-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +8…+13 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг болон Алтайн өвөр говиор +18...+23 градус, бусад нутгаар +12…+17 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно, салхи баруун зүүн хойноос секундэд 7-12 метр, +6…+8 градус дулаан байна.

Төлөв байдал:  16-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 17-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 18-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, 14, 15-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Агаарын температур 15-наас нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +18...+23 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +12...+17 градус, бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +10...+15 градус дулаан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)