
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Замын-Үүд боомт, Чөлөөт бүс дэх дэлгүүр болон гаалийн салбар лабораторит хяналт шалгалт хийлээ. Энэхүү шалгалтын зорилго импортоор орж ирсэн жимс жимсгэнэ, хүнсний ногоонд агуулагдаж болзошгүй пестицидийн үлдэгдлийг илрүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэж байгаа юм.
Шалгалтаар нийт 20 төрлийн жимс, хүнсний ногооноос дээж авч, лабораторийн нарийвчилсэн шинжилгээнд хамрууллаа. Замын-Үүд боомтын гаалийн салбар лабораторид хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд хяналт тавих ажлыг эрчимжүүлж байгаа ч зарим хүндрэл, зөрчил илэрч байгаа аж. Шинжилгээний баг 2024 оны нэгдүгээр сараас эхлэн шинэ тоног төхөөрөмжөөр ажиллаж эхэлсэн бөгөөд одоогоор нийт 16 төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэнэд пестицидийн үлдэгдлийг тодорхойлох шинжилгээ хийж байна.Харьцуулбал, 2023 онд 6,300 дээж шинжилгээнд хамрагдсан бол 2024 онд энэ тоо 9,000 болж өсжээ. Гадаад худалдааны хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор лабораторийн ачаалал эрс нэмэгдсэн ч ердөө 13 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Хүний нөөцийн хувьд дутагдалтай байгааг лабороторын эрхлэгч, гаалийн улсын ахлах байцаагч дурдлаа. Мөн хяналт шалгалтын явцад чөлөөт бүсийн худалдааны дэлгүүрүүд зарим стандартын шаардлагыг зөрчиж буй нь илэрсэн юм. Тухайлбал, загварын туршилтад хамрагдаагүй, ашиглахыг зөвшөөрөөгүй, баталгаажуулалтын гэрчилгээгүй электрон жинг ашиглаж байсан зөрчил илэрч, холбогдох арга хэмжээг хуулийн дагуу авахаар болсон байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Импортоор орж ирсэн жимс жимсгэнэ, хүнсний ногоонд агуулагда...
tentsver.mn | 9 цагийн өмнө


Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг хоёр да...
tentsver.mn | 22 цагийн өмнө





















Хүннү хотод шинээр байгуулах логистик, ХАБЭА-н талаар уулзаж...
tentsver.mn | 2025-05-04







Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13











Ц.ГАНЗОРИГ: Хоёр жилийн дараа анхны жуулчин Дани улсаас ирлэ...
tentsver.mn | 3 Жилийн өмнө








