Сургалтын хүрээнд Гүн нуурт дадлага хийж, ур чадвараа шалгууллаа

Admin | 11 цагийн өмнө


    Онцгой байдлын ерөнхий газраас  Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гүн нуур дахь сургалтын төв, Усан спорт сургалтын төвийг түшиглэн зохион байгуулж байгаа аврагч-усчин шумбагчийн анхан шатны сургалтын хүрээнд Гүн нуурт дадлага сургуулийг зохион байгууллаа. Энэ үеэр гүний усны иж бүрдэлтэй  усны гүнээс биет олох, 20-25 метрийн зайд багаар эрлийн ажиллагааг зохион байгуулах, усан дотор дохио дамжуулах дадлага сургалтыг хийсэн юм. Мөн 50 метрийн мэлхий сэлэлт, 25 метрийн гүнд  усны гүнээс хөндлөн шумбалт хийх, 5, 16  метр зайд ачаа тээвэрлэх, 5 метрийн өндрөөс үсэрч усны гүнд байгаа ачааг гаргах зэрэг нормативаар ур чадвараа шалгууллаа.

Улмаар 6 алба хаагч тус аймгийн Сүхбаатар сумын Мастерсийн сумын аварга шалгаруулах тэмцээнд оролцсноос ахлагч Г.Гантогтох  өврөөр даллаж сэлэх 50 метрийн төрөлд мөнгө, мэлхий сэлэлтийн 50 метрийн 25-29 насны ангилалд алтан медалийг хүртсэн бол тус ангилалд ахлагч Ч.Өвгөнхүү мөнгө, ахлагч Б.Энх-Амар хүрэл медалийг тус тус хүртээд байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)