
Өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагын өргөтгөсөн шуурхай хурал болж цаг үеийн асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нийслэл, дүүргийн Онцгой байдлын газар, хэлтсийн дарга нарт УОК-оос хэрэгжүүлж арга хэмжээний талаар мэдээлэл хүргэн, нийслэлийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг эрчимжүүлэн, гамшгийн үед авах хариу арга хэмжээний төлөвлөлт, бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг чиглэл болголоо.