
Хүнсний үйлдвэр, хүрээлэн буй орчны шинжилгээ хийдэг сорилтын лабораторийн лабораторийн химич, микробиологич, технологич, чанарын менежер, лабораторийн эрхлэгч нарт зориулсан уг сургалтад 21 аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн лаборатори болон аж ахуйн нэгжийн лабораторийн 58 мэргэжилтнүүд хамрагдлаа.
Сургалтаар хими, хор судлал, микробиологийн шинжлэх ухааны ерөнхий ойлголт, шинжилгээний онолын мэдлэг олгох юм.
Эрүүл зүйн хими, хор судлал, микробиологийн лабораторид мөрдөх заавар, лабораторид ажиллах зохистой дадал, шинжилгээний бэлэн байдлыг хангах;
Шинжилгээний аргын зарчим, шинжилгээг гардан гүйцэтгэх, шинжилгээний үр дүнг гаргахад анхаарах;
Хийн хроматографи, атом шингээлтийн спектрофотометр, PCR зэрэг багажийн ажиллах зарчим, шинжилгээ хийх аргачлалтай танилцах зэрэг сэдвийн хүрээнд онол дадлага хосолсон мэдлэг олгох зорилготой сургалт юм.