
“MORIN KHUUR SUMMER FESTIVAL” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” зарлигт, ...Хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэсний бахархал, монголчуудын түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүлэл, хийморь золын эгшгэн судар болсон арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурьсалт морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлэхийг чиглэл болгосон.
Тэгвэл Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ой, аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан Монгол Улсын Консерваторийн Морин хуурын тэнхим, "UNIQUE M" продакшнтай хамтран энэ зуны анхны хөгжмийн гадаа талбайн наадмыг зохион байгуулах гэж байна. Монгол үндэсний хөгжмийн өвийг мэргэжлийн уран бүтээлчид болон сурагчид морин хуурын хос чавхдасаар дамжуулан эгшиглүүлж, сонорыг тань мялаах юм. Хөгжимд дуртай, хөг аялгуугаар сэтгэлээ тайтгаруулах хүн бүрийг “MORIN KHUUR SUMMER FESTIVAL”-д хүрэлцэн ирэхийг хүндэтгэн урья.