
"ИТГЭМЖЛЭЛ-ЖДҮ эрхлэгчдийн хөгжлийг дэмжинэ“ уриатай зохион байгуулагдсан НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ төр, хувийн хэвшлийн 50 гаруй байгууллага оролцлоо. Жил бүрийн зургадугаар сарын 9-ны өдрийг “Дэлхийн Итгэмжлэлийн өдөр” болгон тунхаглаж, Олон улсын итгэмжлэлийн форум (IAF), Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (ILAC)-аас итгэмжлэлийн үйл ажиллагааны ач холбогдлыг таниулах нэгэн сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү өдрийн хүрээнд Үндэсний Итгэмжлэлийн төвийн хамт олон Дэлхийн итгэмжлэлийн өдөрт зориулан НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГИЙГ зохион байгууллаа. Нээлттэй хаалганы өдөрлөгт Үндэсний Итгэмжлэлийн төвийн дарга С.Ням-Эрдэнэ, Монгол Улсын Шадар сайдын Ахлах зөвлөх Б.Батбямба, Монгол Улсын Шадар сайдын зөвлөх А.Бүрэнбаатар, Стандарт хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар болон бусад албаныхан, төр, хувийн хэвшлийн 50 гаруй байгууллага оролцож, өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг таниулах, иргэдэд сурталчиллаа.
Түүнчлэн Стандарт хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын газар, Нийслэлийн лаборатори, Мэдээллийн технологи, стандартын лавлагаа, сургалтын төвийн мэргэжилтнүүд хамтран иргэд, олон нийтэд чиглэсэн мэдээлэл, зөвлөмж хүргэлээ. Тус арга хэмжээний хүрээнд иргэдэд хэмжил зүйн үйлчилгээ, сорьцын хяналтын ач холбогдол, стандартын хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сонирхсон асуултад нь хариулт өглөө. Мөн стандарт, хэмжил зүйн талаарх зөв ойлголтыг түгээх, хэрэглэгчдийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх зорилгоор гарын авлага, танилцуулга материал тараасан юм. Нээлттэй хаалганы өдөрлөгт Газар шим ХХК, Шар доктор, Шилэн хийц ХХК, Эталон хэмжүүр ХХК, Мөнгөн гүүр эмнэлэг, Ханбогд ХХК, Vidan зэрэг Монгол Улсад үйл ажиллагаагаа эрхэлж буй салбар, салбартаа тэргүүлэгч компаниуд оролцло