
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. Тэрээр “Эцэг эхчүүдээс ирж байгаа саналыг харгалзан холимог ангийг хичээллүүлэх хувилбарыг судалж байна. Цэцэрлэгийг түр хугацаагаар хаах шаардлага үүссэн хэд хэдэн үндэслэл бий.
Нэгдүгээрт нэмэлт тунгийн хамрагдалт хангалтгүй байна. Нийт иргэдийн 36 хувь нь III тундаа хамрагдаад байна. Хэрэв 50 хувьд хүрвэл бүх танхимын хичээлийг нээнэ гэсэн шийдвэр гарсан. Харамсалтай нь нэмэлт вакцины хамрагдалт төлөвлөсөн дүнд хүрэхгүй байгаа учраас тэгэх боломжгүй.
Хоёрдугаарт энэ жилийн томуугийн вирус нь шинэ мутацид орсон буюу шууд хатгаа болж байгаа учраас хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал их байна.
Гуравдугаарт сүүлийн жилүүдэд статистикаас харахад ЕБС амрахад цэцэрлэгийн хүүхдүүдийн 60-70 хувь ирдэггүй. Мөн энэ жил ирц 50-60 хувьтай байгаа нь өмнөхтэй харьцуулахад 30-40 хувиар бага байна" гэсэн мэдээллийг өглөө.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
ИТГЭМЖЛЭЛ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИН...
tentsver.mn | 14 цагийн өмнө


Ажлын хэсгийн үр дүнд боловсролын салбарт 45 сургууль, 45 цэ...
tentsver.mn | 16 цагийн өмнө



























