Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн ээлжит хурал өчигдөр буюу 12-р сарын 07-ны өдөр МБӨ-нд боллоо. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
- МҮБХ-ны дүрмийн 11.28-д заасны дагуу улсын харцага Д.Батболдыг Тэргүүлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр батлав.
- Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу давтан допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр, допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан наран барилдах эрхийг дөрвөн жилээр хасав.
- Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7-р бүлэгт заасны дагуу ёс зүйн зөрчил гаргасан: Аймгийн харцага Ж.Дэлгэрсайхан /2021 оны 12-р сарын 04-нд Ардчилсан намын нэрэмжит барилдааны нэгийн даваанд/-ыг нэг жилээр /давтан үйлдэл/, сумын заан Ё.Гантулга /11-р сарын 13-нд Бүх цэргийн наадмын барилдааны нэгийн даваанд/, сумын заан О.Баяржаргал /11-р сарын 27-нд Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны тавын даваанд/ нарын барилдах эрхийг зургаан сараар хаслаа.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Онцгой байдлын алба хаагчдыг төрийн...
tentsver.mn | 2024-05-17
Эдийн засаг
“Нээлттэй ирээдүй” арга хэмжээ Дархан, Эрдэнэт, Хөвсгөл айма...
tentsver.mn | 2024-05-16
Эдийн засаг
Г.БАТМӨНХ: Энэ сард 200 гаруй сая төгрөгийн гурилын импортын...
tentsver.mn | 2024-05-16
Эдийн засаг
Сэргээгдэх эрчим хүчний туршилт, судалгааны лаборатори байгу...
tentsver.mn | 2024-05-15
Эдийн засаг
Women Owned: Олон улсад эмэгтэйчүүдийн бизнесийг хэрхэн дэмж...
tentsver.mn | 2024-05-14