"Хурд хамтлаг пянз гаргаж, цомгийнхоо нээлтийг хийхээр болжээ. Тодруулбал, Монголын рок поп урлагийн амьд домог болсон “Хурд” хамтлаг 30 жилийн ойн хүрээнд “Долоон тэрбум” пянз, цомог гаргасан бөгөөд энэ сарын 11-нд Шангри-Ла Моллд нээлтээ хийхээр товлосон байна.
Ингэхдээ тус хамтлаг дээрх цомог, пянзаа гурван жилийн турш бүтээж, хамтлагийн гишүүн бүрийн уран бүтээлийг багтааснаараа онцлог бөгөөд цомгоо Герман улсад хэвлүүлжээ. Мөн өнгөрсөн хоёрдугаар сард "Долоон тэрбум" цомгийнхоо хамгийн анхны уран бүтээл болох "Гэгээн гоо" уран бүтээлээ хүргэсэн юм. Тус хамтлаг 20 жилийн ойгоор Монголын анхны “Алтан пянз”-ыг хэвлүүлж, фенүүддээ бэлэг барьж байсан юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Онцгой байдлын алба хаагчдыг төрийн...
tentsver.mn | 2024-05-17
“Нээлттэй ирээдүй” арга хэмжээ Дархан, Эрдэнэт, Хөвсгөл айма...
tentsver.mn | 2024-05-16
Г.БАТМӨНХ: Энэ сард 200 гаруй сая төгрөгийн гурилын импортын...
tentsver.mn | 2024-05-16
Сэргээгдэх эрчим хүчний туршилт, судалгааны лаборатори байгу...
tentsver.mn | 2024-05-15
Women Owned: Олон улсад эмэгтэйчүүдийн бизнесийг хэрхэн дэмж...
tentsver.mn | 2024-05-14