
Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн цахим хуудсандаа одоогийн Засгийн газрын үйл ажиллагааны талаар байр сууриа илэрхийлэв.
Тодруулбал, тэрбээр “Хөнгөн нөхцөлд ажилласан Засгийн газар гэж үгүй. Бүгд л тухайн цагийнхаа хүндрэл бэрхшээлийг давах, санаснаа хэрэгжүүлэх гэж зүтгэж ирсэн. Гэхдээ Эдийн засгийн дөрвөн хөлийг чөдөрлөсөн цар тахал, үүнээс үүдсэн олны байнгын бухимдал дунд, арай л дэндүү хүнд нөхцөлд ажиллаж буй Засгийн газарт урам хэрэгтэй” гэв.