
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Дунд болон дээд шатны төрийн албаны орон тоог шинэчлэн тогтоож, бүтцээ шинэчилнэ. Төрийн бүтэц болон төсвийн ажил эрхэлж байгаа дөрвөн хүн тутмын нэг нь төрөөс цалинждаг. Нэгдүгээр сарын 1-ээс төрийн байгууллагуудын үйлчилгээний албан хаагчдыг цомхотгоно гэсэн буруу ойлголт гарсан. Үйлчилгээний ажилчдыг шууд цомхотгох боломжгүй. Энэ хүрээнд дунд, урт хугацааны төлөвлөгөө боловсруулж, бэлтгэл ажил, судалгааны үндсэн дээр шийдэгдэнэ. Янз бүрийн бүтцээр явна. Мөн ирэх онд төрөөс хийх хяналт шалгалтыш багасгах, цахимд суурилсан бүтцийн шинэчлэл рүү шилжинэ. Хувийн хэвшил иргэд рүү чиглэсэн хяналт шалгалтыг 50 хувь цөөлөх шийдвэр гарлаа” гэсэн юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГТ ДУЛААНААР ХАНГАХ АЛБ...
tentsver.mn | 13 цагийн өмнө





























Туул усан цогцолбор 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчи...
tentsver.mn | 2025-04-07
