Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдсан. Товчхондоо УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоотойгоор явуулж гишүүдийн 78-ыг тойргоос, 48-ыг жагсаалтаар сонгохоор болсон билээ. Энэ нь УИХ-ын сонгуульд АН, МАН-аас гадна бусад намууд суудал авах ихээхэн боломжтой юм. Тэгвэл намууд идэвхжээд эхэлж. Монголд одоогоор бүртгэлтэй 35 нам буй.
ҮХНӨ батлагдсаны дараагаас Улсын дээд шүүхэд намууд нэр сольж бүртгүүлэх талаар өргөдөл ирэх болжээ. Тухайлбал, Монголын либерал намаас Улсын Дээд шүүхэд нэрээ Ардчилсан монгол ялна нам болгон өөрчилснийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр талаар өргөдөл өгсөн байна. Монгол ялна гэх хоёр үгнээс харахад тус нам Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай нэгдэж байна уу, эсвэл тус намыг Х.Баттулга авч байна уу гэдэг нь улс төрчдийн сонирхлыг татаж байгаа бололтой. Учир нь Ерөнхийлөгч асан 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга “Монгол ялна” гэх уриатай сонгуульд өрсөлдөж, ялалт байгуулсан байдаг. Тиймээс энэ удаа тэрбээр Монголын либерал намд нэгдэж, нэрийг нь сольж өөрийн хүмүүсээ нэгтгэж сонгуульд сойж магадгүй аж. Ямартай ч Улсын Дээд шүүх хэрхэн шийдэхээс тус намын хувь заяа тодорхой бололтой.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Онцгой байдлын алба хаагчдыг төрийн...
tentsver.mn | 2024-05-17
“Нээлттэй ирээдүй” арга хэмжээ Дархан, Эрдэнэт, Хөвсгөл айма...
tentsver.mn | 2024-05-16
Г.БАТМӨНХ: Энэ сард 200 гаруй сая төгрөгийн гурилын импортын...
tentsver.mn | 2024-05-16
Сэргээгдэх эрчим хүчний туршилт, судалгааны лаборатори байгу...
tentsver.mn | 2024-05-15
Women Owned: Олон улсад эмэгтэйчүүдийн бизнесийг хэрхэн дэмж...
tentsver.mn | 2024-05-14