
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан гурван удаагийн цахим арилжаа хийж нийт 20 багц буюу 128.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлтэй арилжлаа. Арилжаанд нийт 3 худалдан авагч оролцож нэг тонн нүүрсний үнийг 72.4 ам.долларт хэлцэл хийгдлээ. Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 121 удаагийн арилжаагаар 2.85 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25.2 сая тонн нүүрс борлуулсан. Үүнээс коксжих нүүрс 8.7 сая тонн, сул коксжих нүүрс 12.1 сая тонн, эрчим хүчний нүүрс 4.4 сая тонн, баяжуулсан нүүрс тус тус биржээр арилжааллаа.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
ИТГЭМЖЛЭЛ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИН...
tentsver.mn | 14 цагийн өмнө


Улс төр
Ажлын хэсгийн үр дүнд боловсролын салбарт 45 сургууль, 45 цэ...
tentsver.mn | 15 цагийн өмнө



























