FIBA 3x3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 2-нд Сингапур улсад болно. Тус тэмцээнд оролцох Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг өнөөдөр Сингапур улсыг зорилоо. Монголын эрэгтэй багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, А.Ананд, О.Энхбаатар нар багтсан бол эмэгтэй багт Б.Ариунцэцэг, Ц.Болорцэцэг, О.Хулан, М.Цэрэнлхам нар багтжээ.