Израилийн засгийн газар Ираны агаарын довтолгооны хариу арга хэмжээний талаар хэлэлцжээ

Admin | 2024-04-16


   Израилийн засгийн газрын дайны үеийн өргөтгөсөн танхим Иран улсын зүгээс явуулсан агаарын довтолгооны эсрэг ямар хариу арга хэмжээ авах талаар төлөвлөгөөг хэлэлцжээ. Хуралдааны үр дүнг нууцалж байгаа аж. Холбоотнууд Ираны үйлдлийг хүчтэй буруушаасан ч ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн засгийн газарт тэвчээртэй хандахыг уриалж байгаа. Ираны эрх баригчид хоёр улсын зөрчлийг үүгээр дуусгаж, цааш өргөжүүлэх сонирхолгүй байгаагаа илэрхийлсэн. Гэвч Израилийн зэвсэгт хүчний ерөнхий штабын тэргүүн Ираны үйлдлийг зүгээр өнгөрөөхгүйгээ мэдэгджээ. Бямба гарагт явуулсан агаарын довтолгоогоо Ираны тал дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Сирийн нийслэл Дамаск хот дахь консулын газрыг нь устгасан цохилтын хариу арга хэмжээ гэж тайлбарлаж байгаа. Нийтдээ 300 гаруй пуужин, нисгэгчгүй онгоцоор Ираны талаас довтолсны ихэнхийг АНУ, Их Британи, Франц зэрэг холбоотнуудынхаа тусламжтай устгаж чадсаныг Израилийн тал ням гарагт мэдээлсэн.

Эх сурвалж: BBC

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)