“Говь” ХК хувьцаа эзэмшигчдийнхээ хувьцааг эргүүлэн худалдаж авна

Admin | 2024-04-24


“Говь” ХК удирдах зөвлөлийн ээлжит хуралдаанаараа “Таван Богд Холдингс” ХХК-д хувьцаа худалдан авах зөвшөөрлийг олгосонтой холбогдуулан “хувьцааг эргүүлэн худалдаж авах” ажиллагааг өнөөдрөөс /2024.04.24/ эхлэн зохион байгуулж буйгаа мэдэгдлээ. 

Тус мэдэгдэлд, ““Говь” ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “Таван Богд Холдингс” ХХК-ийн хувьцааны эзэмшил 75 хувийг давсан тул Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр хуралдаж Компанийн тухай хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасныг үндэслэн бусад хувьцаа эзэмшигчдийн хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхийг хэрэгжүүлэх шийдвэр гаргаж, тус шийдвэрээр “Таван Богд Холдингс” ХХК-д хувьцаа худалдан авах зөвшөөрлийг олгосонтой холбогдуулан “хувьцааг эргүүлэн худалдаж авах” ажиллагааг зохион байгуулж байна” гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)