Д.АМАРБАЯСГАЛАН: Улс орноо эзэнгүй мэт бодож, дээрэм тонуул хийсэн зарим нөхөдтэй эвлэрч суух боломжгүй

Admin | 2022-02-09


Хөгжлийн банкны асуудал олон нийтийн анхаарлыг нэлээд татаад буй. Тэгвэл үүнтэй холбоотойгоор сэтгүүлч Н.Өнөрцэцэг, Ч.Лодойсамбуу нарын зүгээс “Өөрөөр нь төлүүлье” нээлттэй хэлэлцүүлгийг маргааш Туушин зочид буудалд зохион байгуулах гэж байна.

Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл аваад эргэж төлөхгүй байгаа хүмүүсийн ихэнх нь МАН-ын гишүүд байгаа билээ. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг өөрийн цахим хуудсандаа “МАН 100 жилийн ойгоороо хахууль, авлига авсан гишүүддээ хатуу хариуцлага тооцож, намаас хөөнө гэсэн мэдэгдэл гаргасан. Мэдэгдэл хэр хүчинтэй үйлчлэхийг харж л байя гэсэн утгатай сэтгэгдэл бичсэн. Үүний хариуд МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хариу өгчээ.

Тэрээр “Гаргасан мэдэгдэлдээ эзэн болно. @Unurtsetsegn. Та бүхэнтэй хамтарч ажиллах уриалга ч гаргасан. Зохион байгуулах хэлэлцүүлэгт бид оролцоно, байр сууриа илэрхийлнэ. Улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд хамтраад энэ мэт дээрэм тонуултай хатуу тэмцдэг жишиг тогтоох хэрэгтэй. Улс орноо эзэнгүй мэт бодож, дээрэм тонуул хийсэн зарим нөхөдтэй эвлэрч суух боломжгүй. Зөв бурууг нь тунгааж, улс орноо эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлэхийн төлөө зүтгэнэ” гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)