
Ардчилсан намын дэд дарга Ч.Отгочулуу, АН-ын бүлгийн зөвлөх Д.Ганбаяр нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Д.Ганбаяр өгсөн мэдээлэлдээ, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оноож, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Эрүүгийн хэргийн шүүх хянан шийдвэрлэх тухай хуулийн 46.13-т "Шүүхийн шийдвэр гарснаас хойш 15 хоногийн хугацаанд шүүхийн шийдвэрийг гардуулж өгнө" гэж заасан байдаг. Гэтэл Чингэлтэй дүүргийн шүүх Э.Бат-Үүлд шүүхийн шийдвэрийг гардуулж өгөлгүйгээр 409 дүгээр хорих ангид 53 хоног саатуулсан. Э.Бат-Үүл даргыг 38 хоног шүүхийн шийдвэргүйгээр саатуулсан. Шүүх хяналтын байгууллага ийм болжээ. Шүүхийн тогтолцоо ийм л байна.
Үүнтэй холбогдуулан бидний зүгээс Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр, С.Амардэлгэр, мөн өөрийгөө Ардчилсан намын дарга хэмээн хэлж энэ намыг өнөөдрийн байдалд хүргэсэн УИХ-ын гишүүн Ц.Туваан нарыг 2021 оны 12 дугаар сард АТГ-т шалгуулахаар өгсөн. АТГ хэргийг Нийслэлийн прокурорт шилжүүлсэн. Нийслэлийн прокурор энэ асуудлаар хэрэг үүсгэх шаардлагагүй гэж үзсэн. Өнөөдөр Монголын шүүхийн байгууллага ийм байдалд байна гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГТ ДУЛААНААР ХАНГАХ АЛБ...
tentsver.mn | 2025-04-25





























Туул усан цогцолбор 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчи...
tentsver.mn | 2025-04-07

Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13









Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 3 Жилийн өмнө










