
ОХУ, Украины асуудлаар хэлэлцсэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шуурхай хурал өндөрлөжээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаанаар зөвлөлийн 15 гишүүн орон бүгд байр сууриа илэрхийлжээ. ОХУ-ыг Украины бүрэн эрхт байдалд халдаж, түрэмгийлж байгааг зогсоохыг уриалсан байна. Түүнчлэн ОХУ НҮБ-ын дүрмийг сахих нь зөв гэх асуудлаар хэлэлцэж, хуралдаан хоёр цаг орчим үргэлжилж өндөрлөжээ. Ингээд Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр гишүүн орнууд санал хурааж ОХУ-ын Владимир Путины салан тусгаарлагч хоёр орныг БНУ-аар хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу Аюулгүйн зөвлөлийн шуурхай хуралдаанд оролцсон 15 орны төлөөлөгч эсэргүүцсэн байна.