
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон билээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Энэ үеэр сэтгүүлчид Ч.Хүрэлбаатар гишүүн сайдаар ажиллаж байхдаа “Хаан” банкны хувьцааг зарах асуудалд оролцсон гэдэг гомдол мэдээлэл “Савада Холдинг” компанийн зүгээс ХЗДХ-ийн яаманд ирүүлсэн эсэхийг тодруулав. Тэрээр “Энэ талаар бичиг ирсэн. Бид холбогдох байгууллагууд руу нь уламжилсан. Өөрөөр хэлбэл эрүүгийн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийгн ХЗДХ-ийн яам шалгахгүй. Үүнийг мөрдөх чиг үүрэгтэй байгууллагууд шалгана. Энэ дагуу АТГ-т мэдээллийг уламжилсан" гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
ГССҮТ-Д ХАМГИЙН СҮҮЛИЙН ҮЕИЙН ӨНДӨР ҮЗҮҮЛЭЛТ, ХҮЧИН ЧАДАЛ БҮ...
tentsver.mn | 16 цагийн өмнө

Эдийн засаг
Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 ко...
tentsver.mn | 17 цагийн өмнө




























