
УИХ-ын өнөөдрийн чуулганы үеэр Мал, эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Эрсдэлд суурилсан вакцинжуулалтын хүрээнд нийтдээ 13 аймгийн 75 суманд вакцин хийсэн. Улс орон даяар шүлхий өвчний байгалийн халдварын цар хүрээг тодорхойлох ажлыг хийж байгааг тодотгоод энэ жил улсын төсвийн хөрөнгөөр 12 сая тун вакцин худалдаж авна. ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор үлдсэн 3.5 сая тун вакциныг гуравдугаар сарын 31-нд ачуулахаар болоод байна. Мал, эмнэлгийн ерөнхий газар дээр импортоор худалдан авах шүлхий төдийгүй бусад халдварт өвчний вакцины гарал үүсэл, эх үүсвэрийг судлах ажлуудыг хийж байна” гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл,...
tentsver.mn | 30 минутын өмнө

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Аугаа их өв –...
tentsver.mn | 34 минутын өмнө

Маргаашнаас баруун аймгуудын нутгаар, дунд үеэр ихэнх нутгаа...
tentsver.mn | 39 минутын өмнө


Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 ко...
tentsver.mn | 2025-04-29

























