
“Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Дашдэлэгийн Дашням Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогджээ.
Тэрбээр “DMNN” фэйсбүүк хуудсыг олон жил ажиллуулжээ. Тус хуудас улс төрийн агуулгатай зурагт хуудас нийтэлдэг билээ. Д.Дашням нь УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Ж.Батзандан, Л.Болд нартай хамт МАНАН дэглэмийн эсрэг ард түмний хөдөлгөөн гэх жагсаалыг хамт зохион байгуулж явсан байна. Мөн “Манангийн эсрэг түмний нэгдэл” ТББ-ын тэргүүн, “Үндэсний аюулгүй байдал хөгжүүлэх судалгааны төв” ТББ-ын тэргүүн, “Сонгогчдын хяналт, боловсрол судалгааны төв” ТББ-ын тэргүүн, “Ногоон аврал сан”-гийн тэргүүн, “Үнэний ташуур” ТББ-ын үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд “Юнайтед продакшн” ХХК, “Маршал гардианс эжэнси” ХХК зэрэг дүрс бичлэгийн компанитай аж. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард “Тариаланчдын улсын зөвлөгөөн”-д Монгол Улсын ерөнхий сайдын илгээлтийг уншсан байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Хөх болон уушгины хорт хавдартай өвчтөнүүдэд Швейцарын шинэ...
tentsver.mn | 17 цагийн өмнө









Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 ко...
tentsver.mn | 2025-04-29




















