
Манай улсад сүүлчийн 24 цагт коронавирусийн халдварын 157 тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, нийслэлд 93, орон нутгийн 62 хүнээс халдвар илэрч, нэг иргэн нас баржээ. Ингэснээр манай улсад ковидоор нас барсан иргэдийн тоо 1983 боллоо. Арванхоёрдугаар сарын 21-нээс коронавирусийн халдварын улмаас эмнэлэгт 2172, гэрийн хяналтад 3918 хүн эмчлүүлж байв. Долоо хоногийн хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчийн тоо 340-өөр, гэрийн хяналтад байсан иргэдийн тоо 663-аар буурчээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийг биеийн байдлаар үнэлбэл, хөнгөн 694, хүндэвтэр 898, хүнд 211, нэн хүнд 29 хүн эмчлүүлж байна. Тэдгээрийн 281 нь хүүхэд, 88 нь жирэмсэн эх байгаа аж.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГТ ДУЛААНААР ХАНГАХ АЛБ...
tentsver.mn | 2025-04-25





























Эдийн засаг
Туул усан цогцолбор 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчи...
tentsver.mn | 2025-04-07
