
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-28-ны өдөр Улсын сорт сорилтын зөвлөлийн хурлыг танхимаар болон цахимаар зохион байгуулжээ. Тус хурлаар үр тарианы 17, хүнсний ногооны 13, жимс жимсгэнийн дөрвөн сорт нийт 34 төрлийн таримлын сортыг туршсан дүн судалгааны тайланг хэлэлцэн үүнээс үр тарианы таримлын 10 сорт, хүнсний ногооны 3 сорт, жимс жимсгэнийн 4 сортыг тус тус 2022 онд дахин сорих шийдвэрийг зөвлөлөөс гаргав.
Хурлаар таримлын туршилтын арга зүй, стандарт шаардлага, ургамлын морфологи, биологийн шинж болон жишиг сортуудаас судлагдсан жилүүдэд ургацаар давж шалгарч байгаа туршлагын дүн, танилцуулгыг үндэслэн үр тарианы таримлын дөрвөн сорт, хүнсний ногооны таримлын 10 сорт ирээдүйтэй сортоор баталжээ.
Эх сурвалж: ХХААХҮЯ
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГТ ДУЛААНААР ХАНГАХ АЛБ...
tentsver.mn | 2025-04-25





























Туул усан цогцолбор 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчи...
tentsver.mn | 2025-04-07
