
“Чингис хаан” музейд
08:00 цагт Стандарт, хэмжил зүйн газраас “Стандарт ба хөгжил” үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.
Төрийн ордонд
09:00 цагт Дэлхийн эмч нарын өдрөөр ЭМЯ-аас хот, хөдөөгийн 800 эмч оролцсон “Эмч танаараа бахархъя” хүндэтгэлийн үйл ажиллагаа болж байна.
10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
Багш, оюутны хөгжлийн төвд
09:30 цагт "Үндэсний үйлдвэрлэлийг төрийн худалдан авах ажиллагаагаар дэмжих нь" сургалт хэлэлцүүлэг зохион байгуулагдана.
Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд
09:30 цагт Агаар, орчны бохирдлын улмаас хүүхдэд үүсэж буй өвчлөл, хорт хавдрын талаар мэргэжлийн эмч, судлаач нар мэдээлэл солилцоно.
“Корпорэйт конвеншн” төвд
10:00 цагт Монголын Үйлдвэрлэлийн геологичдын холбооноос “Монголын геологи, хайгуул 2023” чуулга уулзалт, үзэсгэлэн зохион байгуулагдана.
Улаанбаатар хотын гаалийн ерөнхий газарт
10:30 цагт "Цахим гааль" өдөрлөг болно.
Төв шуудангийн урд талын АН-ын байранд
11:00 цагт 3,300 оюутан залуучуудыг хамруулсан "Боловсролоороо гоёцгооё" хөтөлбөрийг танилцуулна.
АН-ын "Шонхор тауэр"-ын байранд
11:00 цагт УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбоотой мэдэгдэл хийнэ.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10-р хороонд
11:00 цагт Азийн Хөгжлийн банкны төслийн 3.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьсан 240 хүүхдийн ортой, 17 дугаар цэцэрлэг ашиглалтад орно.
“Үндсэн хууль” танхимд
11:00 цагт Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 106 тоот танхимд
11:30 цагт Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр улиралд бүртгэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдлын мэдээлэл болон цахим орчинд нийтлэгдсэн онц ноцтой гэмт хэргүүдийн талаар мэдээллийг өгнө.
“Монгол ньюс” мэдээллийн төвд
11:40 цагт Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан эмч нарын тухай хийсэн шинэ уран бүтээлийн талаар Улсын төв III эмнэлгээс мэдээлнэ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
ГССҮТ-Д ХАМГИЙН СҮҮЛИЙН ҮЕИЙН ӨНДӨР ҮЗҮҮЛЭЛТ, ХҮЧИН ЧАДАЛ БҮ...
tentsver.mn | 3 цагийн өмнө

Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 ко...
tentsver.mn | 5 цагийн өмнө




























