
Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “5Ш” ажиллагааг явуулж байгаа.
Тухайэ "Шувуу" ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүн, сайд асан Т.Бадамжунайг Монголд авч ирэх хэлэлцээрийг яг одоо хийж байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Т.Бадамжунайг Филиппин улсын Сэбу хотын цагдаагийн газарт 30 хоногийн хугацаатай баривчлан саатуулаад байгаа аж. Түүнийг АТМ-аас мөнгө авч байхад нь ийнхүү баривчилж, байршлыг нь тогтоосон аж. Тэгвэл яг одоо АТГ-ын дэд дарга Г.Азжаргал болон Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболд тэргүүтэй хуулийн байгууллагынхан шилжүүлэн авах хэлэлцээрийг хийж байна.
Тэрээр 2018 оны арванхоёрдугаар сарын эхээр автомашинаар Монгол Улсын хил давсан юм. Түүнээс хойш эх орондоо эргэж ирээгүй байгаа билээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
ГССҮТ-Д ХАМГИЙН СҮҮЛИЙН ҮЕИЙН ӨНДӨР ҮЗҮҮЛЭЛТ, ХҮЧИН ЧАДАЛ БҮ...
tentsver.mn | 3 цагийн өмнө

Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 ко...
tentsver.mn | 5 цагийн өмнө




























